
Багийн бүрэлдэхүүн
- Баг 12 хүртэлх тоглогчтой, талбайд 5 тоглогч. Тоглолтыг эхлүүлэхэд 5-аас доошгүй тоглогч байна.
- Талбайд тоглох эрхтэй тоглогч 2-оос цөөрвөл баг ялагдсанд тооцогдоно.
- Нэг өнгийн, урд ард дугаартай хувцас. Өнгө давхцвал Зохион байгуулагчийн хантаазыг өмсөнө.
- Ахлагч тоглогч-дасгалжуулагч байж болно. Бүртгэл хаагдсаны дараа бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй.
- Тоглогч бүр регистрийн дугаараар бүртгүүлнэ.
- Лигийн тамирчин тоглохгүй: 2024–2026 онд Дээд лиг, МСБХ болон Хөгжлийн лигийн тэмцээнд тоглосон тамирчин.
Тэмцээний систем
- Хэсгийн тоглолт тойргийн системээр, дараа нь хасагдах шат, хагас шигшээ, хүрэл медалийн тоглолт, шигшээ.
- Оноо: хожил 2, хожигдол 1, техникийн хожигдол 0.
- Тэнцвэл: 1) хоорондын тоглолтын үр дүн, 2) хоорондын тоглолтын онооны зөрүү, 3) хэсгийн бүх тоглолтын онооны зөрүү, 4) нийт авсан оноо, 5) сугалаа.
Тоглолтын нөхцөл
- 8 минутаар 2 үе, довтолгооны 24 секунд. Хагас хоорондын завсарлага 1 минут.
- Timeout: эхний хагаст 1, хоёрдугаар хагаст 2 (тус бүр 1 минут).
- Тэнцвэл 3 минутын нэмэлт хугацаа, ялагч тодрох хүртэл.
- Тоглогч 5 алдаа хийвэл хасагдана. Хагас тус бүрт багийн 5 дахь алдаанаас торгуулийн шидэлт.
- Товлосон цагаас 15 минутын дотор бэлэн болоогүй баг техникийн ялагдал (0:20) хүлээнэ.
- Зөвхөн спортын гутал; бөгж, цаг, гинж зүүхийг хориглоно.
Оролцох эрх
- Тухайн байгууллагад албан ёсоор 6 сар ба түүнээс дээш ажилласан ажилтан оролцоно (НДШ-ийн мэдээллээр баталгаажуулна).
- Сүүлийн 6 сард давхар НДШ төлөлттэй тамирчин оролцохгүй.
- Бусад байгууллагын тоглогчийг өөрийн нэр дээр бүртгүүлбэл бүх тоглолтын дүнг хүчингүй болгож, техникийн ялагдал тооцно.
Техникийн зөвлөгөөн
- 2026-10-27 (Мягмар) 14:00, IT Park, 104 тоот. Багийн ахлагч заавал оролцоно; оролцоогүй бол шийдвэр, сугалааг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Ерөнхий
- Тоглолт эхлэхээс 30 минутын өмнө ирж бүртгүүлнэ.
- Эсэргүүцлийг тоглолт дууссанаас хойш 15 минутын дотор багийн ахлагч бичгээр гаргана (нотлох баримттай).
Шагнал
- I байр: цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- II байр: мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- III байр: хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
- MVP: цом, өргөмжлөл, мөнгөн шагнал