ДартсБүртгэл нээлттэй

Дартс

2026-10-31 09:00 – 2026-10-31 19:00

Дартс

Оролцох хэлбэр

  • Баг: 2 эрэгтэй, 1 эмэгтэй, нийт 3 тамирчин.
  • 2026-10-15-ны Монголын Класик Дартсын холбооны чансааны эхний 64-т багтсан тамирчин оролцохгүй.
  • WDF-ийн үндсэн дүрмээр.

Тэмцээний систем

  • Хэсгийн тоглолт: 501 double out, Best of 3 legs.
  • Хасагдах шат, хагас шигшээ: Best of 5 legs.
  • Шигшээ, хүрэл медалийн тоглолт: Best of 7 legs.
  • Хэсэгт хожлын тоо, leg-ийн зөрүү, хоорондын тоглолтын үр дүнгээр эрэмбэлнэ.

Тоглолтын дүрэм

  • Эхлэх тоглогчийг bull-д нэг сум шидэж тодруулна; дараагийн leg-үүдийг ээлжлэн эхэлнэ.
  • Ээлж бүрт 3 сум. Leg-ийг зөвхөн double эсвэл bull-аар дуусгана.
  • Хэтэрсэн, 1 оноо үлдсэн, эсвэл double бусаар 0 болсон бол bust: оноо ээлжийн өмнөх хэмжээндээ буцна.
  • Байнаас ойсон, тогтоогүй сумыг тооцохгүй, дахин шидэхгүй. Oche давж шидсэн сумыг тооцохгүй.
  • Онооны маргааныг сумыг байнаас авахаас өмнө гаргана.

Тоног төхөөрөмж

  • Байны төвийн өндөр 173 см; шидэх зай 237 см (ган үзүүр) / 244 см (электрон бай).
  • Ган үзүүртэй сум 50 граммаас хэтрэхгүй. Тоглогч өөрийн сумаар тоглоно.

Оролцох эрх

  • Тухайн байгууллагад албан ёсоор 6 сар ба түүнээс дээш ажилласан ажилтан оролцоно (НДШ-ийн мэдээллээр баталгаажуулна).
  • Сүүлийн 6 сард давхар НДШ төлөлттэй тамирчин оролцохгүй.
  • Бусад байгууллагын тоглогчийг өөрийн нэр дээр бүртгүүлбэл бүх тоглолтын дүнг хүчингүй болгож, техникийн ялагдал тооцно.

Техникийн зөвлөгөөн

  • 2026-10-27 (Мягмар) 14:00, IT Park, 104 тоот. Багийн ахлагч заавал оролцоно; оролцоогүй бол шийдвэр, сугалааг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Ерөнхий

  • Тоглолт эхлэхээс 30 минутын өмнө ирж бүртгүүлнэ.
  • Эсэргүүцлийг тоглолт дууссанаас хойш 15 минутын дотор багийн ахлагч бичгээр гаргана (нотлох баримттай).

Шагнал

  • I байр: цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • II байр: мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • III байр: хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • MVP: цом, өргөмжлөл, мөнгөн шагнал